Цаг агаар гамшгийн хэмжээнд муудахыг анхаарууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

ЦУОШГ-ын мэдээллээр ирэх өдрүүдэд цаг агаар огцом муудаж, нойтон цас, цасан шуурга орон даяар хүчтэй орох төлөвтэй байна. Энэ сарын 11 дүгээр сарын 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, харин 8-нд зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цасан шуурга шуурахаар байна.

Иймд үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа хаагдах, автозамд халтиргаа, гулгаа үүсэх зэрэг нөхцөл бүрдэж буйг онцгойлон анхааруулжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран өнөөдөр хэвлэлийн хурал зарласан бөгөөд, ирэх өдрүүдийн цаг агаарын нөхцөл гамшгийн үзэгдлийн түвшинд хүрэх эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Иргэд, жолооч нарт хөдөө орон нутаг руу зорчихгүй байх, шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байх, автомашинаа өвлийн бэлтгэлтэй байлгах, дулаан хувцас, хүнс, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэхийг ЦУОШГ-аас зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй