2025 оны 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны 11 дүгээр сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг танилцууллаа.

2025 оны 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь

Доорх төрлийн тэтгэмж, тусламжуудыг 11 дүгээр сарын 13, 20, 25-ны өдрүүдэд олгоно.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр: XI.13, XI.25
  • Асаргааны тэтгэмж: XI.13, XI.25
  • Амьжиргаанд дэмжлэг үзүүлэх мөнгөн тэтгэмж: XI.13, XI.25
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж: XI.13
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох нэмэгдэл, хөнгөлөлт: XI.13, XI.25
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж: XI.13, XI.25
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ: XI.13, XI.25
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ: XI.13, XI.25
  • Эхийн алдар одонт эхчүүдэд олгох мөнгөн тусламж: XI.25
  • Насны хишиг: XI.25
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж: XI.20
  • Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж: XI.20

Дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын вэбсайтаас (www.hudulmur-halamj.gov.mn) болон албан ёсны фэйсбүүк хуудсаас авч болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй