CS2 төрлийн “PGL Bucharest” тэмцээн энэ сарын 4-11-ний өдрүүдэд Румын улсад үргэлжилж байна. 1,25 сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн шатны тоглолтууд 4-8-нд швейцар системээр явагдаж, 9-нөөс плей-оффын шат эхлэх хуваарьтай.
Монголын “The MongolZ” баг тэмцээнийг амжилттай эхлүүлсэн. Тэд эхний тоглолтдоо “BC.Game” багийг 2:0-ээр буулган авч, Dust 2 дээр 13:3, Ancient дээр 13:11-ээр илүүрхсэн бол дараагийн учраанд “EYEBALLERS”-ийг мөн 2:0-ээр ялж, Overpass болон Mirage дээр тус бүр 13:7 гэсэн оноогоор хожсон юм.
Харин гурав дахь тоглолтод “Astralis” багтай таарч, энэ удаа 2:0-ээр ялагдал хүлээлээ. Тодруулбал, Mirage дээр 13:4, Ancient дээр 13:9-ийн харьцаатайгаар өрсөлдөгчдөө дийлдсэн байна. Энэхүү ялалтаар “Astralis” плей-оффын шатанд шалгарсан бол “The MongolZ” 2:1 амжилттай хэсэгт шилжжээ.
Одоо Монголын багийн өмнө дараагийн чухал сорилт хүлээж байна. “The MongolZ” өнөөдөр 18:00 цагаас “Wildcard Gaming”-тай тоглох бөгөөд энэ тоглолт нь цаашдын шатны хувь заяанд чухал нөлөө үзүүлэх юм.

Энэ удаагийн тэмцээнд “The MongolZ” баг 1xBet Монголын дэмжлэгтэйгээр оролцож байна.