Францын Тэргүүн хатагтай Сөүлд болсон зоогийн үеэр К-поп ододтой уулзлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Феликс

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гэргий Брижит Макроны хамт БНСУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Айлчлалын албан ёсны арга хэмжээнүүд өндөрлөсний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён хүндэт зочдоо Чхонвадэ ордонд хүлээн авч, хүндэтгэлийн зоог барьсан байна.

Уг зоогийг солонгос болон европ хоолны төрлөөр “Мишлен” од хүртсэн цорын ганц солонгос мэргэжилтэн, алдарт тогооч Сон Чон Вон гардан зохион байгуулжээ. Мөн зоогийн ширээний чимэг болгож, дэлхийн талх баригчдын тэмцээний аварга Солонгосын багийн урласан Эйфелийн цамхгийн дүрстэй талхыг зассан нь зочдын анхаарлыг ихэд татав.

Францын Тэргүүн хатагтай Сөүлд болсон зоогийн үеэр К-поп ододтой уулзлаа

Ерөнхийлөгч И Жэ Мён зочдодоо дараах утга төгөлдөр бэлгүүдийг гардууллаа:

  • Эммануэль Макронд: 1886 онд Кожон хаанаас Францын ерөнхийлөгчид илгээж байсан түүхэн бэлгийг дүрсэлсэн гар урлалын бүтээл.
  • Брижит Макронд: К-поп урлагийн тод төлөөлөл BTS, Stray Kids хамтлаг болон дуучин G-Dragon нарын гарын үсэгтэй цомгууд.
  • Соёлын бэлэг: Уламжлалт солонгос аргаар хийсэн гал тогооны иж бүрдэл хэрэглэл.

Арга хэмжээнд дипломат харилцааны 140 жилийн ойн хүндэт элчээр ажиллаж буй жүжигчин Чон Жи Хён болон Stray Kids хамтлагийн гишүүд байлцсан юм. К-поп хөгжмийн соёлд дуртай Тэргүүн хатагтай Брижит Макрон энэ үеэр хамтлагийн дуучин Феликсээс гарын үсгийг нь биечлэн авч, сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй