2025 оны зургадугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах «Хатны-Энгэр» гэх газарт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь нас хохирлоо.
Орон нутгийн Онцгой байдлын газарт 19:43 цагт ирсэн дуудлагын дагуу эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ослын газар очиход, иргэн Б-ийн эзэмшлийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдсон байжээ. Осолын улмаас тус автомашины зорчигч, 27 настай эмэгтэй М машины төмөр хийцэд хавчуулагдан газар дээрээ амиа алдсан байв.
Аврагчид 20:37 цагт талийгаачийн цогцсыг автомашинаас гарган, холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Ослын шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ.