Хэнтийд гарсан ослоор нэг хүн амиа алджээ — “Приус-30” онхолдож, зорчигч хавчуулагдан нас барсан байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зам тээврийн осол

2025 оны зургадугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах «Хатны-Энгэр» гэх газарт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь нас хохирлоо.

Орон нутгийн Онцгой байдлын газарт 19:43 цагт ирсэн дуудлагын дагуу эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ослын газар очиход, иргэн Б-ийн эзэмшлийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдсон байжээ. Осолын улмаас тус автомашины зорчигч, 27 настай эмэгтэй М машины төмөр хийцэд хавчуулагдан газар дээрээ амиа алдсан байв.

Аврагчид 20:37 цагт талийгаачийн цогцсыг автомашинаас гарган, холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Ослын шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment