ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг 2024 оны байдлаар могойд хазуулсан 6 хүн, энэ жил 8 хүн эмчлүүлсэн талаар мэдээлжээ. Үүнээс 6 нь хүүхэд байв. Түлэнхийн төв нь хордлогын шинжтэй, хавдар ихтэй хүмүүсийг тусгайлан хүлээн авч эмчилдэг.
Могойд хазуулсан тохиолдолд хазсан могойг таньж мэдэх нь заримдаа бэрхшээлтэй байдаг. Хазуулсан хэсэгт гол төлөв хаван, хавдар үүсч, дараа нь хөхрөлтөөр үргэлжилдэг. Гэхдээ могойд хазуулсан үед амаар хорыг сорох, халуун эсвэл хүйтэн жин тавих нь хатуу хориглосон арга ажиллагаа юм.
Ц.Нарантунгалаг: “Хазуулсан хүнийг ямар ч байсан тухайн газар дээр нь шууд зогсоох шаардлагатай. Хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй. Өвс их ургасан газар түрийтэй гутал өмсөх хэрэгтэй. Хазуулсан хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай. Мөн шингэн зүйл сайн уух хэрэгтэй” гэж зөвлөсөн.
Тэрбээр мөн хордлого тархах эрсдэлтэй байгаа тохиолдолд эрхтэн гэмтэх боломжтой гэдгийг онцолсон ч энэ нь ховор бөгөөд хүний амь насанд шууд аюул учруулсан тохиолдол байхгүй гэж мэдэгджээ.
Хазуулсан хүний эдгэрэх хугацаа биеийн онцлогоос хамаардаг бөгөөд хүүхэд болон ахмад настан хүмүүст хүндрэх эрсдэлтэй гэж Ц.Нарантунгалаг нэмж хэлсэн байна.
Саяхан нэг настай хүүхэд могойд хазуулсан тухай мэдээлэл авахад тухайн хүүхдийн ар гэр нь мэдээлэл өгөхөөс татгалзсан гэж тус төвийн зүгээс мэдээлсэн байна.