Монголын даамчид ДАШТ-ээс 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Даамын ДАШТ-ээс 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл хүртэж, багийн дүнгээр тэргүүлэв

Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдаж буй 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн WORLD YOUTH DRAUGHTS CHAMPIONSHIP “Antalya-2025” үргэлжилж байна. Тэмцээн 2025 оны аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд дэлхийн шилдэг өсвөрийн даамчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Монгол Улсаас нийт 34 тамирчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд оролцож байгаа бөгөөд тэмцээний үндсэн төрөлд швейцар системийн есөн өрөг тоглон долоон өдрийн турш өрсөлдсөний дараа Монголын баг хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр алтан медаль хүртжээ. Энэ нь манай багийн хувьд дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлсэн бахархам амжилт юм.

Медаль хүртсэн тамирчид

8 хүртэлх насны охид (“Young Stars Girls Gys”)

  • Мясүрэн овогтой Амин-Эрдэнэмөнгө (Сонгодог байрлал клуб)

8 хүртэлх насны хөвгүүд (“Young Stars Boys Bys”)

  • Зоригоо овогтой Чинтөгсмөнгө (Элит даамын клуб)
  • Даваадорж овогтой Отгонбаярхүрэл (Сонгодог байрлал клуб)

9–10 насны охид (“Hopes Girls G10”)

  • Баянмөнх овогтой Эрмүүнзаяаалт (Архангай аймгийн “Daam Messi” клуб)
  • Насанжаргал овогтой Дэлгэржаргалмөнгө (“Хожлын нүүдэл” академи)

9–10 насны хөвгүүд (“Hopes Boys B10”)

  • Эрдэнэцогт овогтой Арвин-Эрдэнэалт (Монголын даамын академи)
  • Дамдинбазар овогтой Дамдинпүрэвмөнгө (57-р сургууль “Daam Messi” клуб)

11–13 насны охид (“Mini Cadets Girls G13”)

  • Чулуунсуурь овогтой Гоомаралмөнгө (“Элит” даамын клуб)

14–16 насны охид (“Cadets Girls G16”)

  • Занданбал овогтой Отгонсүрэнхүрэл (“Сонгодог байрлал” клуб)

Монголын багийн энэхүү амжилт нь манай өсвөрийн даамчдын олон жилийн хөдөлмөр, сургалтын чанарыг илтгэж байгаа бөгөөд олон улсын тавцанд Монголын нэрийг дахин өндөрт өргөлөө.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй