Home ЭДИЙН ЗАСАГНийтийн тээврийн орлого ₮22 тэрбумд хүрч, зорчигчдын тоо 68 саяд хүрэв

Нийтийн тээврийн орлого ₮22 тэрбумд хүрч, зорчигчдын тоо 68 саяд хүрэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Нийтийн тээврийн орлого

2025 оны эхний таван сард Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт бодит өсөлт гарчээ. Өнгөрсөн тавдугаар сард нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмших болсноор нийтийн тээврийн орлого, түүний зохицуулалтад хяналт тавих боломжтой болсон байна.

2025 оны эхний таван сарын байдлаар “Улаанбаатар смарт карт”-аар дамжин төвлөрсөн орлого 16.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайлбал, 2024 оны эхний таван сард нийт 13 тэрбум төгрөгийн орлого төвлөрч байжээ.

Зорчилтын тоо ч мөн адил мэдэгдэхүйц өссөн байна. 2024 оны эхний таван сард нийтийн тээврээр 60.8 сая удаагийн зорчилт бүртгэгдсэн бол 2025 онд энэ тоо 68.4 саяд хүрч, зорчигчдын тоо 7.6 саяар нэмэгдсэн байна.

Нийт орлогоор авч үзвэл, нийтийн тээврээр олсон нийт орлого 2025 оны эхний таван сард 22 тэрбум төгрөг давсан гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ.

Үйлчилгээний хувьд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн “Улаанбаатар смарт карт”-ын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ зөвхөн Сити тауэрын 4 давхарт байрлах төв салбарт төвлөрсөн байна. Харин өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан Драгон болон Дүнжингарав салбаруудын үйлчилгээг зогсоожээ.

Гэсэн хэдий ч ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картад хамаарах үйлчилгээ нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр хэвийн үргэлжилж буйг мөн албаныхан мэдээллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.