ОХУ-ын Санкт-Петербург хотын нэгэн оршин суугч тус улсын түүхэнд анх удаа нэг өндгөн эсийн дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн талаар “Mash” телеграм суваг мэдээллээ.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар ийм тохиолдол 15.5 сая төрөлт тутамд ердөө ганц удаа тохиолддог маш ховор үзэгдэл юм. Шинээр мэндэлсэн дөрвөн ихэр нь хоорондоо усны дусал мэт адилхан охид ажээ. “Mash”-ийн мэдээлснээр нярай хүүхдүүдийн жин 1,360-аас 1,640 грамм, харин өндөр нь 37-оос 41 сантиметрийн хооронд байна. Одоогоор ихрүүд эмнэлгийн нарийн хяналтад байгаа юм.
Дэлхий даяар нэг өндгөн эсээс бүрэлдсэн дөрвөн ихэр ердөө 15 орчим байдаг бөгөөд тэдгээрийн 10 нь эмэгтэй ихрүүд байдаг байна.

