Ши Жиньпин Тайванийн сөрөг хүчний удирдагчтай уулзлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Си Цзиньпин

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайванийн хамгийн том сөрөг хүчин болох Гоминьдан намын дарга Жөн Ливэньтэй түүхэн уулзалт хийлээ. Энэ талаар “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.

Уулзалтын үеэр Хятадын удирдагч “Тайванийн хоолойн хоёр талын элэг нэгтнүүд бүгд Хятад үндэстэнд харьяалагддаг. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран хоёр талын харилцан ойртох хандлага өөрчлөгдөхгүй” гэдгийг онцлон тэмдэглэв.

Харин Жөн Ливэнь Тайванийн хоолой ирээдүйд “болзошгүй мөргөлдөөний голомт байхаа больж, гаднын хөндлөнгийн оролцооны шатрын хөлөг болохгүй” гэдгийг онцолжээ. Тэрээр ийнхүү мэдэгдсэнээр АНУ-ыг Тайвань, Хятадын харилцаанд хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгадаг Бээжингийн байр суурийг давтсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй