“The MongolZ” багийнхан Дэлхийн цомд түрүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“The MongolZ” багийнхан Дэлхийн цомд түрүүллээ

2025 оны наймдугаар сарын 20-24-ний өдрүүдэд Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдсан “Counter-Strike 2” Дэлхийн цомын тэмцээн өндөрлөж, Монголын “The MongolZ” баг түүхэн амжилт байгууллаа.

Тэмцээний тойм

1,250,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хасагдах журмаар өрсөлдсөн. Манай баг дараах өрсөлдөгчдийг дараалан буулган авч, цомын эзэн болов.

  • “GamerLegion”
  • “3DMAX”
  • “Team Vitality”
  • “Aurora Gaming”

Онцлох мөч

Энэ ялалтаар “The MongolZ” баг Дэлхийн цомын тэмцээнээс анхны түрүүгээ хүртэж, Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээлээ.

Түүнчлэн тэмцээний Үнэ цэнтэй тоглогчоор (MVP) “The MongolZ” багийн Techno тодорч, багийнхаа ялалтыг улам бүр тодотголоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй