Улсын мэргэн Б.Ганзориг дэлхийн хошой аварга боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Ганзориг

Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдаж буй уламжлалт сурын харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, улсын мэргэн Б.Ганзориг түүхэн амжилт гаргалаа.

Тэрбээр 30 метр болон 70 метрийн зайд тус тус түрүүлж, дэлхийн хошой аварга болсон юм. Мөн хоёр төрлийн нийлбэр дүнгээр бүх оролцогчдыг тэргүүлж, гран-при шагналын эзэн болсноор гурав дахин алтан медаль хүртсэн анхны монгол харваач болж байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд ч монгол харваачид амжилттай оролцлоо.

  • 70 метрийн зайд Ц.Хандхүү хүрэл медаль,
  • 90 метрийн зайд Б.Отгонжаргал хүрэл медаль хүртэв.
    Мөн эрэгтэйчүүдийн 90 метрийн харваанд Б.Зоригтбаатар хүрэл медалийн төлөө өрсөлдөж байна.

Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 31-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй