5
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа дараах шийдвэрүүдийг гаргалаа:
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогт дарга” хэмээн санаатайгаар гүтгэн доромжилсон гэж үзэн, уучлал гуйх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулган болон Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авах шийдвэр гаргав.
- Түүнчлэн, парламентын ардчиллыг хамгаалах зорилгоор УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэхийг бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.
- Мөн энэ шийдвэрийг УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чуулганы хуралдаанд оролцуулан уучлал гуйх ажиллагааг зохион байгуулах, холбогдох хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг шаардах үүрэг өгчээ.