Жүдоч Б.Ганхайчид Хэнтий Аймгийн Удирдлагууд Нэг Өрөө Байрыг нь Гардуулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Ганхайч

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Болдын Ганхайч нь өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад зохиогдсон Их дуулга тэмцээнд түрүүлж, Монголын багийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан билээ. Түүний энэхүү амжилтыг нь үнэлж, хүндэтгэл үзүүлэн аймгийн удирдлагууд шагнал гардуулсан юм.

Уг Их дуулга тэмцээний дараа буюу 2025 оны 8-р сарын 6-ны өдөр Чингис хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд мялаалга наадам зохион байгуулагдсан. Энэ үеэр Хэнтий аймгийн удирдлагууд Б.Ганхайчид нэг өрөө байр бэлэглэх шийдвэрээ танилцуулсан юм. Тус хүндэтгэлийг аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Засаг даргын Тамгын газрын дарга А.Жаргалсайхан, болон Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал нар гардуулсан байна.

Тэгвэл тамирчин Б.Ганхайчийн бэлгэнд авсан нэг өрөө байрыг нь албан ёсоор өчигдөр (2025.11.25) гардуулан өгчээ. Тэрээр шинэ байрандаа орсон сэтгэгдлээ хуваалцан мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй