Алдарт жүжигчин Кэтрин О’Хара энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 71 насандаа таалал төгссөн харамсалтай мэдээ дэлхий дахиныг цочроолоо. Хэдийгээр түүний үхлийн нарийн шалтгааныг албан ёсоор зарлаагүй байгаа ч эрүүл мэндийн гэнэтийн асуудал үүссэн хэмээн эх сурвалжууд тэмдэглэж байна.
Хэрэг явдал өглөөний 04:48 цагийн үед эхэлсэн бөгөөд 911-д түүний гэрээс амьсгалахад хүндрэлтэй байна гэх дуудлага ирсэн байна. Яаралтай тусламжийн баг түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч биеийн байдал нь дээрдэхгүй байсаар амьсгал хураажээ.
Хэрэг явдалтай холбоотой зарим сэжигтэй нөхцөлүүд:
- Төлөвлөсөн ажил: Тэрээр “The Studio” киноны зураг авалтад орохоор зэхэж байсан ч нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө “хувийн шалтгаан”-аар ажлаа цуцалсан байв.
- Гэр бүлийнхний байр суурь: Түүний хамаатан садан, ойр дотнынхон нь энэхүү мэдээг сонсоод маш их цочролд орсон байна.
- Нууцалсан өвчин: Түүний бие муу байгаа талаар ойр дотнынхон нь ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд үүнд түүний нөхрийг мэдээлэл нуун дарагдуулсан хэмээн буруутгаж эхэлжээ.
Кэтрин О’Хара нь дэлгэцийн олон гайхалтай дүрээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээлч байсан бөгөөд түүний гэнэтийн хагацал кино урлагийн салбарт том гарз болж байна. Одоогоор түүний ар гэрийнхэн болон нөхрийн зүгээс үүссэн үл ойлголцол, гомдлын талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.