Олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын эх үүсвэр татан төвлөрүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Засгийн газар 500 сая ам.долларын бонд гаргалаа

Засгийн газар 5.95 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын үнэлгээ бүхий бондыг гадаад зах зээлд амжилттай гаргав. Зургаан жилийн хугацаатай уг үнэт цаасны эрэлт хөрөнгө оруулагчдын дунд өндөр байсан бөгөөд нийт захиалгын хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нийт 111 хөрөнгө оруулагч санал ирүүлснээс 94 нь сонгогдсон бөгөөд тэдгээрийн дийлэнхийг Азийн Төв банкнууд болон томоохон хөрөнгө оруулалтын сангууд бүрдүүлжээ.

Бондын зарцуулалт болон ач холбогдол:

Өр шилжүүлэх: Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах өндөр хүүтэй бондуудыг хэсэгчлэн эгүүлэн худалдаж авна.

Ойрын төлөлт: Ирэх сард хугацаа нь дуусах 174 сая ам.долларын бондын төлбөрийг энэхүү эх үүсвэрээс гүйцэтгэнэ.

Зардал бууруулах: Хугацаа нь дуусах бондуудыг бага хүүтэй шинэ эх үүсвэрээр дахин санхүүжүүлснээр төсвийн ачааллыг багасгаж, өрийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Шинжээчдийн тайлбарлаж буйгаар, 2026 онд хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын бондыг илүү сонирхох хандлагатай байна. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын бондын өгөөжийн зөрүү хөгжиж буй орнуудынхтай ойртож байгаа нь Монгол Улсын хувьд таатай боломж бүрдүүлж байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй