Селена Гомес Бенни Бланкотой хэдэн хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа илчилжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Селена Гомес

Дуучин, жүжигчин Селена Гомес “Friends Keep Secrets” подкастад оролцох үеэрээ нөхөр, хөгжмийн продюсер Бенни Бланкотой хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг талаараа нээлттэй ярилцжээ.

Энэ талаар “Daily Mail” болон “Medee.news” агентлагууд мэдээлсэн байна.

“Би дөрвөн хүүхэдтэй болохыг хүсдэг. ‘The Family Stone’ (Гэр бүлийнхэн) кинонд Дайан Китон бүх хүүхэдтэйгээ хамт оройн хоол идэж байгаа хэсэг гардаг юм. Тэр дүр зураг миний санаанаас огт гардаггүй бөгөөд үргэлж сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлдэг” хэмээн Гомес хүсэл мөрөөдлөө хуваалцжээ.

Гэсэн хэдий ч алдарт бүсгүй энэхүү мөрөөдөл нь биелэх эсэхэд бүрэн итгэлтэй биш байгаагаа дурдсан байна. Тэрээр “Зүгээр л ‘хувь тавилан мэднэ’ гэж хэлмээргүй байна. Гэхдээ магадгүй бид ганцхан хүүхэдтэй болох, эсвэл бүр огт хүүхэдгүй үлдэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ. Юу болохыг бид тааж мэдэхгүй” хэмээн нэмж хэлэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй