К-попын том агентлагууд Coachella-тэй эн зэрэгцэх наадам хийхээр нэгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
К-попын том агентлагууд Coachella-тэй эн зэрэгцэх наадам хийхээр нэгдлээ

Өмнөд Солонгосын к-поп салбарын хамгийн нөлөө бүхий дөрвөн агентлаг болох “Hybe”, “YG Entertainment”, “SM Entertainment”, “JYP” компаниуд хамтран “Fanomenon” нэртэй шинэ санаачилга хэрэгжүүлэхээр бэлтгэж буйгаа пүрэв гарагт мэдэгдлээ.

Энэ төслийг анх өнгөрсөн оны аравдугаар сард “JYP”-ийн үүсгэн байгуулагч, санаачилгын хорооны хамтран даргалагч Пак Жин Ён танилцуулж байсан юм. “Fanomenon” гэх нэр нь “fan” болон “phenomenon” гэх хоёр үгийг нэгтгэсэн бөгөөд шүтэн бишрэгчдийн хүчтэй нөлөө, соёлын онцгой үзэгдлийг илэрхийлж байна.

2027 оноос өмнө Өмнөд Солонгост дэлхийн хэмжээний фестиваль хийхээр төлөвлөж байна

Тус санаачилгын хүрээнд 2027 оны арванхоёрдугаар сараас өмнө Өмнөд Солонгост томоохон хэмжээний хөгжмийн наадам зохион байгуулахаар зорьж байгаа аж. Урьдчилсан мэдээллээс харахад энэ наадам нь “Coachella” зэрэг дэлхийд танигдсан том фестивалиудтай өрсөлдөхүйц цар хүрээтэй байх төлөвтэй байна.

Дөрвөн агентлаг энэхүү хамтын ажиллагаагаа к-поп соёлыг дэлхийн зах зээлд илүү хүчтэй тэлэх шинэ боломжуудыг эрэлхийлэх загвар гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ бус, олон улсын түвшинд к-попын байр суурийг шинэ шатанд гаргах өргөн хүрээтэй стратегийн эхлэл байж болох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй