Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа Тажикистаны Ягубовтой хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Цэндбаатар

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэн дэх 15 дахь тулаанаа хийхээр товлолоо. Өнөөдрийг хүртэл нэг ч ялагдалгүй яваа манай тамирчин энэ оны анхны тулаанаа ирэх дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-ын Нью-Жэрси мужийн Брик Сити хотод хийхээр болсон байна.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч бол Тажикистан улсын боксчин Мухаммедхуча Ягубов юм. Хоёр тамирчны амжилт болон чансааг харьцуулбал:

  • Э.Цэндбаатар: Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад буй тэрээр дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдэж байна.
  • Мухаммедхуча Ягубов: 2015 оноос хойш мэргэжлийн боксоор хичээллэж, нийт 25 тулаан хийснээс 23 ялж (12-ыг нь хүнд цохилтоор), нэг тэнцэж, нэг хожигдсон үзүүлэлттэй. Тэрээр дэлхийн чансааны 8-рт бичигддэг хүчтэй өрсөлдөгч юм.

Ягубов нь 10 настайгаасаа боксоор хичээллэж эхэлсэн туршлагатай тамирчин бол манай тамирчны хувьд хурд, хүчтэй довтолгооны өвөрмөц хэв маягаараа олон улсын тавцанд хэдийнэ танигдаад байгаа билээ. Чансаа өндөр өрсөлдөгчийг ялснаар Э.Цэндбаатар дэлхийн топ боксчдын эгнээнд байр сууриа ахиулах чухал боломж бүрдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй