Никола Пельтц хадам ээж Виктория Бекхэмийг “егөөдөж”, шүүмжлэлд өртлөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Пельтц

Бруклин Бекхэмийн эхнэр Никола Пельтц болон түүний хадам ээж Виктория Бекхэм нарын хоорондох “хүйтэн дайн” сошиал орчинд шинэ шатанд гарлаа. Саяхан 31 настай Никола өөрийн инстаграм хуудаснаа хөлөө дээш өргөж, шпагат суусан зургаа нийтэлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан байна.

Учир нь энэхүү поз нь Виктория Бекхэмийн олон жилийн турш ашиглаж буй “нэрийн хуудас” (signature pose) бөгөөд сошиал орчинд #VBPose гэсэн тусгай хаштагтайгаар алдаршсан билээ. Николаг ийнхүү зургаа авахуулсныг үзэгчид хадам ээжийгээ егөөдөж, дооглон тохуурхаж буй үйлдэл гэж үзэн, Викториягийн талд зогсжээ.

Никола Пельтц хадам ээж Виктория Бекхэмийг "егөөдөж", шүүмжлэлд өртлөө

Николагийн нийтлэлийн доорх сэтгэгдэл хэсэгт “Энэ бол Викториягийн поз, хадам ээжийгээ оролдохоо боль”, “Виктория үүнийг хамаагүй илүү хийдэг” гэх мэт шүүмжлэлүүд тасрахгүй байна. Виктория Бекхэм өөрийн энэхүү позоор маш олон гэрэл зураг авхуулж байсан нь түүний хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон юм.

Никола Пельтц хадам ээж Виктория Бекхэмийг "егөөдөж", шүүмжлэлд өртлөө

Бекхэмийн гэр бүлийн энэхүү драма сүүлийн үед улам хурцадаж буй. Виктория том хүү Бруклин болон түүний эхнэр Николатай харилцаа муутай байгаа бол саяхан бага хүүгийнхээ найз бүсгүйтэй дотносож эхэлсэн нь Николад өгч буй нэгэн төрлийн “далд сануулга” хэмээн хэвлэлүүд болон шүтэн бишрэгчид нь тайлбарлаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй