Үхрийн цөсний чулуунаас болж зэвсэглэгдсэн бүлэглэлүүд фермерүүд рүү халдах болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үхрийн цөсний чулуунаас болж зэвсэглэгдсэн бүлэглэлүүд фермерүүд рүү халдах болов

Дэлхий дээр алтнаас ч үнэтэй махны дайвар бүтээгдэхүүн бий болсон нь үхрийн цөсний чулуу юм. Өдгөө энэхүү хатуурсан тунадас нь үнэт металлын үнээс хоёр дахин өндөр үнэд хүрч, олны анхаарлыг татаж байна.

“Oddity Central” порталын мэдээлснээр, Хятадын уламжлалт анагаах ухаанд энэхүү чулууг зүрх судасны өвчин болон цусны даралт ихсэх өвчнийг эмчлэхэд олон зууны турш ашиглаж иржээ. Өнөөдөр уг түүхий эдийн эрэлт огцом өссөн нь үнэ нэмэгдэх гол шалтгаан болоод байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, 2025 онд нэг унц (28.3 грамм орчим) цөсний чулуу 5,800 ам.долларын үнэд хүрчээ.

“Ню Хуан” нэрээр алдаршсан уг бодисыг тархины харвалт болон ухаан алдалтын эсрэг эм бэлдмэлд хольдог байна. Гэвч үүнийг олоход тун хэцүү бөгөөд чулуу нь зөвхөн хөгшин үхэрт үүсдэг бол орчин үед үхрийг ихэвчлэн залуу байхад нь төхөөрдөг болсон нь хомсдол үүсгэжээ.

Энэхүү хомсдол нь түүхий эдийн төлөөх жинхэнэ “ангуучлал”-ыг эхлүүлээд байна. Бразилын Сан-Паулу мужид зэвсэглэсэн бүлэглэлүүд фермүүд рүү дайрч, мал сүргийг биш харин цөсний чулууг нь дээрэмдэх болжээ. Мөн нядалгааны газруудад хууль бус наймаа цэцэглэж, хил давуулан худалдаалах бүлэглэлүүд бий болсон байна.

Хятадын эрдэмтэд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд лабораторийн нөхцөлд зохиомол чулуу гарган авчээ. Энэ нь байгалийн чулууны шинж чанарыг хэсэгчлэн агуулдаг бөгөөд үнийн хэт өсөлтийг тогтоон барихад тусалж байгаа аж. Гэсэн хэдий ч байгалийн гаралтай чулууг хамгийн шилдэг нь гэж үзсэн хэвээр байна.

2025 онд Бразилын нядалгааны газрууд цөсний чулуу хайсан дээрэмчдийн бай болж байсан бөгөөд асуудал хүндэрсэн тул цуврал дээрэм, хууль бус наймааг шалгахаар мөрдөгч хүртэл томилон ажиллуулж эхэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй