Дональд Трампын гольфын амралтын газарт түүний алтадмал хөшөөг босгожээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Trump National Doral

“Trump National Doral” гольфын амралтын газарт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын алтадмал хүрэл хөшөөг байрлуулсан талаар Golfweek сэтгүүл мэдээллээ.

Мэргэжлийн гольфчин Маверик Макнили уг хөшөөний талаар “Энэ үнэхээр өндөр бөгөөд маш их алтлаг өнгөтэй юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Golfweek-ийн мэдээлснээр, уран бүтээлч Алан Коттриллийн бүтээсэн уг хөшөө нь 2024 онд түүний амь насанд халдахыг завдсан хэргийн дараах Ерөнхийлөгчийн дүр төрхийг дүрсэлсэн байна. Хөшөөний өндөр нь суурьтайгаа 6.7 метр, суурьгүйгээр 4.5 метр ажээ.

Дональд Трамп гольфын спортод туйлын дуртай нэгэн гэдгээрээ алдартай. Өнгөрсөн гуравдугаар сард HuffPost порталын мэдээлснээр, нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш түүний Флорида дахь гольфын талбайнууд дээр өнгөрүүлсэн чөлөөт цаг нь АНУ-ын татвар төлөгчдөд хэдийнэ 18 сая гаруй ам.долларын зардал учруулаад байгаа гэнэ.

Захиргааны ийм өндөр зардал нь гольфын талбайн талбай том тул хамгаалалтыг хангахын тулд АНУ-ын Эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд болон хүчний байгууллагын олон тооны ажилчдыг татан оролцуулдагтай холбоотой юм. Тус хэвлэлийн тэмдэглэснээр, түүний ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд гольф тоглох үеийн аюулгүй байдлыг хангахад нийт 151.5 сая ам.доллар зарцуулагдаж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй