Зуны тэмцээний банцүкэ: Озэки Киришима тэргүүлж, Тамаваши түүхэн амжилт тогтооно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Озэки Киришиматай Зуны тэмцээний банцүкэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос ирэх тавдугаар сарын 10-нд Токио хотноо эхлэх Нацү башё буюу Зуны тэмцээний чансааг албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн банцүкэ нь сүмогийн ертөнцөд хэд хэдэн онцлох үйл явдал, түүхэн амжилтын гараа болж байгаагаараа онцлогтой. Тухайлбал, Киришима озэки цолтойгоор эргэн ирж, дээд зиндаа хоёр ёкозүна, гурван озэкитойгоор тэмцээнийг эхлүүлэхээр боллоо. Харин Украины хүчтэн, озэки Аонишики энэ удаад кадобан буюу цолоо хамгаалах хариуцлагатай барилдааныг хийнэ.

Тамавашигийн түүхэн зуу дахь даваа

Монгол Улсын гавьяат тамирчин, ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 100 дахь башёдоо зодоглохоор болж, сүмогийн түүхэнд нэрээ мөнхөлж байна. Тэрбээр дээд зиндааны барилдааны тоогоор:

  • Дахиад гурван башё барилдахад их аварга Хакүхо М.Даваажаргалын амжилтыг гүйцнэ.
  • Долоон башёгийн дараа домогт озэки Кайогийн амжилтыг давж, бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлэх боломжтой юм.

Монгол бөхчүүдийн хөдөлгөөн болон бусад сонин

Бөхийн чансааны доод зиндаануудад ч анхаарал татсан өөрчлөлтүүд гарлаа. Гурван жилийн турш бэртэл, бэрхшээлтэй тулгарсан Энхо жюүрёо зиндаанд эргэн ирсэн бол мэргэжлийн сүмод хөл тавиад нэг ч унаагүй байгаа Асахифүжи Б.Очирсайхан санданмэ зиндаанд дэвшжээ.

Харин Оонокацү Б.Чойжилсүрэн чансаа буурч жюүрёо зиндаа руу шилжсэн байна. Мөн Котокэнрюү Г.Билгүүн зодог тайлж, спортын замаа өндөрлүүлэх шийдвэр гаргажээ. Сонирхуулахад, энэ удаагийн банцүкэгийн дээд зиндаанд бичигдсэн бөхчүүд ирэх зургаадугаар сарын 13, 14-нд Парис хотноо болох үзүүлбэр барилдаанд оролцох хуваарьтай байна.

Сүмочдын тоо болон дэвжээнүүдийн үзүүлэлт

Зуны тэмцээнд нийт 599 бөх нэрлэгдсэн нь өмнөх тэмцээнээс долоогоор нэмэгдсэн үзүүлэлт боловч сүүлийн дөрвөн башё дараалан 600-д хүрсэнгүй. 1994 оны алдарт ах дүү Вака, Така нарын үед бөхчүүдийн тоо 943-т хүрч байсан түүхтэй.

Одоогоор Исэгахама дэвжээ 32 бөхтэйгөөс гадна долоон цолтонтойгоор чансааг тэргүүлж байна. Түүний араас Такасаго (26 бөх), Таманой болон Сакайгава (тус бүр 23 бөх) дэвжээнүүд бичигдэж байна.

Нацү башёгийн дээд зиндааны банцүкэ

Зүүн жигүүрЦолБаруун жигүүр
ХоошёорюүЁкозүнаОоносато
КотозакүраОзэкиАонишики (Кадобан)
КиришимаОзэки
АтамифүжиСэкивакэКотошёохо
ВакатакакагэКомүсүбиТакаясү
ФүжинокаваМ-1Таканошёо
ЁшинофүжиМ-2Ичиямамото
ХирадоүмиМ-3Оохо
ДайэйшёоМ-4Гоонояма
ВакамотохарүМ-5Шёодай
ЧюраноүмиМ-6Фүжисэйүн
ЧиёошёомаМ-7Асакоорюү
ОошёомаМ-8Асахакүрюү
АбиМ-9Нишикифүжи
АсаноямаМ-10Хакүнофүжи
ҮраМ-11Кинбозан
ШишиМ-12Токихаяатэ
КотоэйхоМ-13Тамаваши
МитакэүмиМ-14Роога
ТобизарүМ-15Оошёоүми
ВаканошёоМ-16Рюүдэн
ФүжирёогаМ-17

Монгол бөхчүүдийн чансаа (Доод зиндаа)

Жюүрёо зиндаа:

  • З-1 Оонокацү Б.Чойжилсүрэн
  • З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн
  • З-4 Кёкүкайюү Ш.Далайбаатар
  • Б-7 Тошинофүжи Ө.Дэмиджамц
  • Б-12 Тамашёохо Э.Энхманлай

Макүшита зиндаа:

  • З-3 Ваканофүжи Т.Бөхчулуун
  • Б-8 Хокүтэнкай Г.Сүхбат
  • З-18 Казэноүми Ц.Билгүүн
  • З-39 Тацүбаяма М.Буянтогтох
  • З-46 Тэнросэй С.Лувсангомбо
  • Б-48 Саданохикари Д.Наранцогт

Санданмэ зиндаа:

  • З-2 Госэйзан Б.Мөнх-Од
  • З-6 Асахифүжи Б.Очирсайхан
  • З-23 Сачинофүжи Ганзориг Оргил
  • З-55 Тэншёояма Г.Отгонбат

Жонокүчи зиндаа:

  • З-15 Хакүгэцүро А.Сүхбат

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй