FUT Esports-ийн менежер Натан «Garrixer» Клорек: «Senzu-гийн гэрээ цуцлах төлбөр зургаан оронтой тоогоор хэмжигдэнэ»

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Senzu

FUT Esports багийн Counter-Strike 2 хариуцсан менежер Натан «Garrixer» Клорек The Mongolz багийн тоглогч Азбаярын «Senzu» Мөнхболдын гэрээг чөлөөлөхөд шаардлагатай ойролцоо үнийн дүнг ил болголоо.

Өдгөө 19 настай Монголын авьяаслаг тоглогч Senzu одоогоор BC.Game багт зээлээр тоглож байгаа юм. Тэрээр үүнээс өмнө буюу 2026 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл Украины кибер спортын Passion UA багт хүчин зүтгэсэн билээ.

«Нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад: Түүний гэрээг цуцлах төлбөр зургаан оронтой тоогоор хэмжигдэж байгаа. Энэ нь таван тэгээс илүү долоон тэг рүү дөхөж очих өндөр дүн» хэмээн Garrixer ярьжээ.

19 настай Senzu нь 2022 он болон 2023-2025 оны хооронд 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр The Mongolz багт тоглож байсан юм. Өнгөрсөн оны аравдугаар сард түүнийг үндсэн бүрэлдэхүүнээс албан ёсоор хассан (inactive) бөгөөд улмаар хоёрдугаар сарын 13-нд Passion UA багтай гэрээ байгуулж байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй