Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Уг арга хэмжээ нийслэл хотод 11 дэх удаагаа болох юм.
Марафонд оролцох иргэдийн бүртгэлийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл хүлээн авчээ. Энэ жилийн “Улаанбаатар марафон-2026”-д нийт 46306 хүн бүртгүүлсэн байна.
Гүйлтийн төрлүүд:
- Бүтэн марафон – 42 км 195м
- Хагас марафон – 21 км 095м
- Спорт гүйлт – 10 км
- Эрүүл мэндийн гүйлт – 5 км
- Гэр бүлийн гүйлт – 1.5 км