Монгол улсын нийслэлд зохион байгуулагдах жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох хамгийн хариуцлагатай тэмцээнүүдийн нэг болох “Улаанбаатар-2026” Их дуулга тэмцээн хаяанд ирлээ. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн жүдо бөхийн хүчирхэг гүрэн болох Япон улсын шигшээ баг хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ сойхоор төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Тус улсын баг тамирчдын мэдүүлгийг харахад олимп, дэлхийн аваргуудаас бүрдсэн хүчирхэг баг Улаанбаатарын татамид гарч барилдах нь тодорхой болоод байна. Тэмцээний жин тус бүрд өрсөлдөх Японы баг тамирчдыг танилцуулбал:
Эмэгтэйчүүдийн шигшээ баг:
- 48 кг: Кога Вакана (JR East Japan клуб)
- 52 кг: Абэ Ута (Park-24 клуб)
- 57 кг: Акари Омори (JR East Japan)
- 63 кг: Кашивашигэ Харүка (B Technology)
- 70 кг: Шихо Танака (JR East Japan)
- -78 кг: Икэда Бэни (Komatsu)
- +78 кг: Мао Арай (ALSOK)
Эрэгтэйчүүдийн шигшээ баг:
- 60 кг: Рюжү Нагаяма (Park-24 клуб)
- 66 кг: Такэока Такэши (Park-24)
- 73 кг: Рюга Танака (Цүкүба их сургууль)
- 81 кг: Юүхэй Оино (Asahi Kasei)
- 90 кг: Санширо Мурао (Japan Elevator Service Holdings)
- -100 кг: Машида Ицүро (Kyowa Gas)
- +100 кг: Канта Накано (Asahi Kasei)
Японы жүдочид ийнхүү жин тус бүрд шилдгүүдээ сойж байгаа нь Улаанбаатарын тэмцээний өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна. Ялангуяа домогт Абэ Ута, Рюжү Нагаяма тэргүүтэй олимпын одод ирэх болсон нь жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Тэмцээний үеэр олимпын оноо цуглуулах ширүүн тулаанууд өрнөх бөгөөд Монголын баг тамирчдын хувьд эх орондоо дэлхийн шилдгүүдтэй хүч үзэх том сорилт болох юм.