Home ЭДИЙН ЗАСАГЕвразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээрийг хэлэлцэхээс ЭЗБХ татгалзлаа

Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээрийг хэлэлцэхээс ЭЗБХ татгалзлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ЕАЭС- Отказались обсуждать проект временного торгового соглашения ЕАЭС

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулж буй худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тус хэлэлцээр нь олон нийтийн болон үйлдвэрлэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байсан ч байнгын хороо хэлэлцэхээс татгалзаж, асуудлыг хойшлуулав.

Хэлэлцүүлэг хойшлогдсон шалтгаан

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл хэлэлцээртэй холбоотой судалгааны ажлууд хангалтгүй хийгдсэн, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгүүд дутагдалтай байгааг онцлон дараах тайлбарыг өгчээ:

“Судалгаа сайн хийгдээгүй шалтгаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлууллаа. Энэ хэлэлцээр бол үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан чухал асуудал. Олон нийтийн хэлэлцүүлгүүд маш сайн хийх ёстой. Гэтэл энэ ажил дутуу хийгдсэн гэж үзэж байна.”

Түүнчлэн УИХ-ын гишүүдэд Монголын Хүнсчдийн холбооноос албан бичиг ирсэн бөгөөд тус холбоо МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээр судалгаа хийлгүүлсэн аж. Уг судалгаагаар хэлэлцээрийн үр ашиг сул гэж дүгнэсэн байна. Харин Эдийн засаг, хөгжлийн яамнаас хийсэн өөр нэг судалгаанд хэлэлцээр эерэг нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд хоёр талын дүгнэлт зөрчилтэй гарсан нь асуудлыг хойшлуулах үндэслэл болсон юм.

Хэлэлцээртэй холбоотой асуудлыг дахин илүү өргөн хүрээтэй хэлэлцүүлж, нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатайг байнгын хорооны гишүүд онцлон тэмдэглэсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.