Баянхошууны зарим хэсгийн замыг шөнийн цагаар түр хаана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сонгинохайрханд Баянхошууны замыг хэсэгчлэн хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах инженерийн ажил хийгдэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн төв замын хоёр хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах шийдвэр гарсан байна. Засварын ажил иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс шөнийн цагаар хийгдэхээр төлөвлөгджээ.

Зам хаах хугацаа болон байршлын хуваарь:

  1. 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл: Улсын Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС хүртэлх авто замыг хаана.
  2. 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл: Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхоны автобусны буудал чиглэлийн замыг түр хаах юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн дээрх хугацаанд ачаалал болон түгжрэлийг тооцоолж, хөдөлгөөний чиглэлээ зөв сонгохыг зөвлөж байна. Шугам угсралтын ажил дууссаны дараа товлосон цагт замыг нээж, хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй