Home Гадаад мэдээ Истанбул дахь Украин-Оросын хэлэлцээ нэг өдрөөр хойшлов

Истанбул дахь Украин-Оросын хэлэлцээ нэг өдрөөр хойшлов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
хэлэлцээ

Туркийн Истанбул хотод Пүрэв гарагт товлогдоод байсан Украин, Оросын засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт нэг өдрөөр хойшлогдсон талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Туркийн гадаад хэргийн сайд өчигдөр Оросын төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд үр дүнд нь Баасан гарагт Турк, Украин, Оросын гурван талт уулзалт зохион байгуулахаар тохиролцсон байна.

Анкарагийн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, өчигдөр болсон уулзалтын дараа хэлэлцээ маргааш өөр форматтайгаар үргэлжлэх бөгөөд Турк-Украин-Оросын гурван талт хэлэлцээ манай төлөвлөгөөнд багтаж буйг онцолсон байна. Харин АНУ, Украин, Туркийн гурван талт уулзалт зохион байгуулах тухай ч мэдээлэл гарсан ч одоогоор дөрвөн талт хэлэлцээ төлөвлөгөөнд ороогүйг баталсан байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр Туркийн Анталья хотод болсон НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ сэтгүүлчдэд “Ний нуугүй хэлэхэд маргааш болох уулзалтаас бид өндөр хүлээлтгүй байна. Гэхдээ Турк улс яриа хэлэлцээг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин биечлэн оролцохыг урьсан ч Оросын тал харьцангуй доогуур түвшний төлөөлөгчдийг Истанбул руу илгээжээ. Зеленский өчигдөр Истанбулд ирсэн ч оронд нь Анкара хотод Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан байна.

Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлан хамгаалахын сайд Рустем Умеров ахлах бол Оросын төлөөлөгчдийг ерөнхийлөгч Путиний туслах Владимир Мединский ахалж байгаа аж. Мединский нь өмнө нь Украин улс оршин тогтнох ёстой эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд 2022 оны гуравдугаар сард болсон өмнөх Орос-Украины хэлэлцээг мөн удирдаж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.