Table of Contents
Монголын орчин үеийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж буй Gangbay хамтлаг энэ сарын 5-р сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “КАСЕТА” нэртэй анхны бие даасан тоглолтоо зохион байгуулах гэж байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл албан ёсоор олон нийтэд хүрлээ.
“КАСЕТА” – Дурсамжийг хөгжимд шингээсэн үдэш
Хамтлагийн гишүүн Баянаа хэвлэлийн хурлын үеэр:
“Тоглолт маань дөрвөн хэсгээс бүрдэнэ. Дундуур нь гэнэтийн бэлгүүдээ дэлгэнэ. Бид үзэгч бүрийг өөрийн дурсамж руу нь аялуулахыг хүссэн. ‘Касета’ гэх үг л өөрөө бүхэл бүтэн үеийг илэрхийлдэг” хэмээн онцоллоо.
Тоглолтын хаалга 15:00 цагаас нээгдэж, үндсэн тоглолт 18:00 цагаас эхэлнэ. Тайзны зураглал, гэрэлтүүлэг, дуугаралт зэрэг нь үзэгчдэд хөгжим, тайз, технологийн төгс хослол болохыг мэдрүүлэхээр төлөвлөгджээ.
1400 лед дэлгэц + 250 хүний бүрэлдэхүүн = нэгэн оройны гайхамшиг
- Тайз засалд 1400 орчим LED дэлгэц ашиглаж байгаа нь Монголд зохиогдож буй хөгжмийн тоглолтууд дундаа дээд хэмжээнд тооцогдохоор байна.
- Зохион байгуулалтын багт 150-250 хүн ажиллаж, дэлгэц, хөгжим, гэрэлтүүлэг зэрэг бүхий л техник хангамжийг нэг цэгт уусган ажиллаж байгаа гэнэ.
Гадаадын 5 артист, давхцалгүй зочид
Хамтлагийн гишүүд гадаадын таван уран бүтээлчийг урьсан бөгөөд зочин артистуудыг бусад тоглолтын уран бүтээлчидтэй давхцахгүй байхаар тусгайлан сонгожээ. Энэ нь үзэгчдэд шинэ мэдрэмж, ялгарал бүхий концерт хүргэх зорилготой аж.
Тасалбарыг хаанаас?
“КАСЕТА” тоглолтын тасалбарыг eventx.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой.
2 comments
Кассетын үеийн дуу хөгжим яг л зүрхэнд хүрдэг дээ, заавал очиж үзнэ ээ
Gangbay-гийн уур амьсгал үргэлж онцгой байдаг, хүлээж байна шүү