Home НийгэмД.Нямсамбуу: Дүйчин өдөрт 10 хар нүглээс зайлсхийж, сайн үйлсийг дэлгэрүүлэхийг хичээдэг

Д.Нямсамбуу: Дүйчин өдөрт 10 хар нүглээс зайлсхийж, сайн үйлсийг дэлгэрүүлэхийг хичээдэг

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Д.Нямсамбуу

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр, Бурхан багшийн их дүйчин өдөр энэ жилийн хувьд ирэх лхагва гарагт тохиох гэж байна. “Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу энэхүү өдөр бүх нийтийн амралтын өдөрт хамаардаг бөгөөд ард иргэд өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.

Бурхан багшийн их дүйчин өдөр нь Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, мөн нирваан дүрд шилжсэн гэсэн гурван чухал түүхэн үйл явдал нэгэн зэрэг тохиодог ховор бөгөөд онцгой өдөр юм. Энэ өдөрт зориулан хурал номын зан үйл, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Гавж Д.Нямсамбуу:
“Бурхан багшийн их дүйчин өдөр нь ёс суртахуун, энэрэнгүй сэтгэл, зөв амьдралыг дээдэлдэг ариун өдөр. Энэ өдөр хүмүүс 10 хар нүглээс татгалзаж, шударга, энэрэнгүй, хайр халамжаар дүүрэн байж, энэ бүхнийг биеэрээ үлгэрлэн бусдад түгээхийг эрмэлздэг.”

Энэ жилийн хувьд дүйчин өдрийг “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэх бөгөөд нийслэлийн төв болон Гандантэгчэнлин хийд орчимд дараах олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана:

Арга хэмжээний хөтөлбөр:

  1. 04:00 цагт – Гандантэгчэнлин хийдэд нар мандахаас өмнө Тэргүүн Хамба лам олон нийтэд нэг өдрийн сахил хүртээнэ
  2. 07:00 цагт – Бурхан багшийн дэлгэрэнгүй магтаал айлдана
  3. 10:00 цагт – Төр, шашны хамтарсан ёслол, энх тайвны залбирал өрнөнө
  4. 12:00 цагт – Сүхбаатарын талбайд “What happens today” нэртэй буддын шашны фестиваль болно
  5. 21:00 цагт – Сүхбаатарын талбайгаас Улсын их дэлгүүр хүртэл гэрэлт жагсаал болно
  6. Жагсаалын дараа – Батцагаан дуганы өмнө гэрлийн шоу тоглолт болох юм

Монголын ард түмэн энэхүү дүйчин өдрийг эртнээс хүндэтгэн дээдэлж ирсэн уламжлалтай. Тус уламжлал нь нэгэн үе тасалдаж байсан ч 1990 оноос эхлэн дахин сэргэж, өнөө цагт өргөн дэлгэр тэмдэглэгдсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.