Глютений мэдрэг байдал гэдэг нь зөвхөн хоол боловсруулах эрхтний зовиураар илэрдэг гэж олон хүн ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ мэдрэг байдал ямар ч гэдэсний шинжгүй, бүр огт өөр, төсөөлөөгүй байдлаар илэрч болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хэрэв танд тодорхой шалтгаангүйгээр сүүлийн үед хачирхалтай шинж тэмдгүүд илэрч, эмнэлгийн үзлэгээр нарийн онош тогтоогдохгүй байвал өөрийн хоол хүнсэндээ, тэр дундаа глютен агуулсан бүтээгдэхүүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Дараах 11 шинж тэмдэг нь глютений хэт мэдрэг байдалтай холбоотой байх магадлалтай:
Арьсны загатнаа, тууралт – Халуу дүүгэх, улайлт, загатнаа нь зарим тохиолдолд харшил биш харин глютены хариу урвал байж болох бөгөөд дархлааны тогтолцоог өдөөн арьсанд гүвдрүү, тууралт үүсгэдэг.
Тархины манан, анхаарал сарнилт – Байнга мартах, төвлөрч чадахгүй байх, удаашралтай сэтгэх зэрэг нь глютений нөлөөгөөр мэдрэлийн тогтолцоонд үүсдэг хариу үйлдэл байж болзошгүй.
Сэтгэл санааны тогтворгүй байдал, түгшүүр – Ямар ч шалтгаангүйгээр бухимдаж, түгших, сэтгэл хямрах мэдрэмжүүд глютентэй холбоотой байж болохыг зарим судалгаа харуулж байна.
Чих шуугих, чимээнд мэдрэмтгий болох – Үргэлж дуу чимээ сонсогдох эсвэл хэт мэдрэг хүлээж авах нь мэдрэлийн үрэвслээр дамжин илрэх хариу урвал байж болно.
Аманд төмөр амтагдах – Идэж уугаагүй үед аманд төмөр амтагдах нь хоолны дуршил бууруулах, амтлах мэдрэмжийг өөрчлөх нэг шинж байж болно.
Гар, хөл бадайрах, мэдээгүй болох – Мэдрэлийн эсүүдэд глютен нөлөөлснөөр хуруу, гар, хөл мэдээ алдах шинж илэрч болдог.
Нойрны хямрал – Унтахад хүндрэлтэй байх, шөнө дунд сэрэх, нойргүйдэх зэрэг нь стрессээс гадна глютений мэдрэг байдалтай холбоотой байж болно.
Хамар байнга битүүрэх – Улирлын харшил мэт боловч глютен нь гистамин ялгаруулж хамрын салстыг цочроох нөлөөтэй байдаг.
Үс унах – Гэнэт их хэмжээгээр үс унах нь шим тэжээлийн дутагдлаас болдог ба глютен нь гэдэсний шим тэжээл шингээх чадварыг алдагдуулдаг.
Шүдний асуудал – Шүд шарлах, мэдрэгших, цоорох нь кальцийн дутагдалтай холбоотой бөгөөд глютений нөлөөтэй байх боломжтой.
Жирэмслэх бэрхшээл – Глютен дааврын зохицуулалт, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд шууд нөлөөлж, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, жирэмслэхэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
Хэрэв дээрх шинж тэмдгүүд танд илэрч байгаа бөгөөд тодорхой онош тодроогүй хэвээр байвал глютений хэрэглээгээ анхаарч, мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах нь зүйтэй.