Гаднын жуулчинд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бэлгийн хүчирхийллийн хэрэг

Прокурорын байгууллага 2025 оны зургаадугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54,672 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Энэ хугацаанд нийт 1,248 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд шинээр 785 хэрэг нээжээ. Мөн 340 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхэд шилжсэн анхаарал татсан хэргүүдийн нэг нь:

  • Монгол Улсад аялж явсан гаднын иргэнийг иргэн Б.Э хүч хэрэглэн, биеэ хамгаалах, эсэргүүцэх чадваргүй байдлыг нь ашиглаж бэлгийн харьцаанд орсон гэх хэрэг юм.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу (Хүчиндэх) яллах дүгнэлт үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment