А. Амартүвшин: Хагас коксожсон түлшийг хоёр жил импортлох бөгөөд энэ хугацаанд Багануурт үйлдвэр байгуулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
А. Амартүвшин

Ирэх өвөл Улаанбаатар хотын түлшний хэрэглээг зохицуулах асуудлыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А. Амартүвшин уг асуудлын талаар, «Байнгын хорооны хуралдаанд ирэх өвөл ямар түлш хэрэглэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлээс хагас коксожсон түлш хэрэглэх санал гаргасан» гэж мэдээлсэн байна.

Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд миддлинг буюу сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байсан бөгөөд энэ нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ үзүүлсэн ч одоо цаг үеэс хоцорч байгаа аж. Тус түлшний үр дүн нь тийм ч сайн биш байсан тул «Шахмал түлшийг алттай холих арга ч амжилт олохгүй гэдгийг ойлгож, хагас коксожсон түлшний хэрэглээг хоёр жилийн хугацаанд импортлох шийдвэр гаргалаа» хэмээн А. Амартүвшин онцолсон байна.

Энэхүү хагас коксожсон түлшийг хэрэглэх нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50%-иар бууруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд Багануурт шинэ түлшний үйлдвэр барих ажил үргэлжилнэ.

Хагас коксожсон түлш нь 5-10 минутын дотор асааж бүрэн шаталт авах бөгөөд 7-8 цаг дулаанаа хадгалж чаддаг илчлэг өндөртэй түлш юм. Мидлинг нь 20%-ийн утаа ялгаруулдаг бол хагас коксожсон түлш 10%-ийн утаатай байна. Уг түлшийг хүхрийг багасгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий асаагчтай үйлдвэрлэх бөгөөд БНХАУ хагас коксын 300 гаруй үйлдвэртэй гэж хотын удирдлага мэдэгдсэн юм. DAP Эрээн нөхцөлөөр хагас коксожсон түлшийг нэг тонныг 735,000 төгрөгөөр худалдан авах тендер зарлаж байгаа талаар мэдээлэл өгчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment