7
Ховд аймгийн ногоочид энэ жилийн шинэ ургацынхаа дээж болох ногоон иштэй сонгино, төмс, лууван, манжин, байцааг худалдаанд нийлүүлж эхэллээ.
Зах зээлийн шинэ үнэ:
- Лууван (1 кг): 4000-6000 төгрөг
- Хүрэн манжин (1 кг): 8000 төгрөг
- Шинэ ургацын төмс (1 кг): эхэндээ 3500-4000 төгрөг байсан бол өнөөдөр 3000 төгрөгт хүрч, үнэ буурах хандлагатай байна
- Байцаа (1 кг): 3000 төгрөг
- Манжин (1 кг): 5000 төгрөг
- Сонгино (1 боодол): 2500 төгрөг
Ховдын шинэхэн хүнсний ногоонууд химийн бордоо маш бага, эко гэдгээрээ онцлогтой тул орон нутгийн иргэд өргөнөөр худалдан авч байгааг худалдаачид онцоллоо.