“The Intern” киноны Солонгос хувилбарт Чой Мин Шиг, Хан Су Хи нар гол дүрд тоглоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“The Intern” киноны Солонгос хувилбарт Чой Мин Шиг, Хан Су Хи нар гол дүрд тоглоно

2015 онд дэлгэцнээ гарч, олон улсад өндөр амжилт олсон Холливүүдийн “The Intern” кино Солонгос хувилбараар шинэчлэгдэн бүтэхээр боллоо. Эх хувилбарт Роберт Де Ниро, Энн Хэтэуэй нар тоглон, 30 орчим насны амжилттай эмэгтэй гүйцэтгэх захирал болон 70 настай дадлагажигч хоёрын нөхөрлөл, дулаан уур амьсгал, хөгжилтэй, ухаарал төрүүлэх түүхийг өгүүлсэн билээ.

БНСУ-ын Кино урлагийн зөвлөлөөс мэдээлснээр, шинэ хувилбарт домогт жүжигчин Чой Мин Шиг болон залуу од Хан Су Хи нар тоглох нь албан ёсоор баталгаажжээ.

  • Чой Мин Шиг – “Oldboy”, “I Saw The Devil”, “Exhuma” зэрэг алдарт бүтээлүүдээрээ танигдсан тэрээр амьдралын баялаг туршлага, намуухан зан чанараараа эргэн тойрныхонд урам зориг өгдөг ахмад дадлагажигчийн дүрийг бүтээнэ.
  • Хан Су Хи – “My Name”, “Gyeongseong Creature” цувралаар олонд танигдсан тэрээр технологийн салбарт өөрийн хүчээр амжилтад хүрсэн, шийдэмгий, ухаалаг эмэгтэйн дүрд тоглоно.

Киноны зураг авалт ирэх есдүгээр сард эхэлж, 2026 онд үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment