“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад 8-р сарын 22-24-ний өдрүүдэд болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад 8-р сарын 22-24-ний өдрүүдэд болно

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 8-р сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотоос 40 гаруй километрийн зайд орших Тайж Хайрханы бэлд зохион байгуулагдахаар товлогджээ.

Энэхүү соёлын томоохон арга хэмжээнд нутгийн соёлын өвийн түүхийг уламжлан авч яваа хүн, амьтан, урлагийн сор бүтээлүүд цугларан, гурван өдрийн турш айраг, цагаа далай мэт цалгиж, аман билэг рашаан мэт ундарч, нүүдэлчдийн өв соёлын гайхамшгийг үзүүлнэ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа нэгэн ардын сониуч захидлын хариуд “Ардын урлагт аар саар, голох хаях юм гэж байхгүй. Ардын урлагийн авьяастан гэдэг бол нэг хоёр хүнийг тоочих биш нэн нийтлэг үзэгдэл” гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч нүүдэлчдийн ахуй соёл нь өнөө үед дэлхий дахинд хүндэтгэлтэй байр суурийг эзэлж байна.

Энэхүү фестивалийн ач холбогдол нь цөөнх угсаатны өв соёлыг хамгаалах, нүүдэлчдийн өв соёлын сан хөмрөгийг баяжуулж, дэлхийд таниулахад чиглэгдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй