Гал зогсоох саналыг ХАМАС хүлээн авчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гал зогсоох саналыг ХАМАС хүлээн авчээ

Газын зурваст 22 сар гаруйн хугацаанд үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоох зорилготой шинэ саналд ХАМАС бүлэглэл зөвшөөрлөө гэж тус байгууллагын удирдлагууд мэдэгдэв.

Зуучлагчдын оролцоо

АНУ-ын дэмжлэгтэйгээр Египет, Катар улс энэхүү гал зогсоох хэлэлцээрийг зуучилсан бөгөөд тэд Газад өрнөж буй хүмүүнлэгийн хямралыг намжаахад анхаарч байна. ХАМАС тал ямар нэгэн өөрчлөлт, нэмэлт шаардлагагүйгээр саналыг хүлээн авснаа мэдэгдсэн юм.

ХАМАС-ын дээд албан тушаалтан Бассем Наим:
“Манай тал шинэ саналыг зөвшөөрч, хариугаа илгээсэн. Дайны галыг унтраахын төлөө Бурханд залбирч байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Израилын байр суурь

Санал Израилын талд хүргэгдсэн бөгөөд одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна. Египет, Катарын төлөөлөгчид “Одоо бөмбөг Израилын талбайд байна” гэж мэдэгджээ. Палестины эх сурвалжийн мэдээлснээр, хэрэгжилтийн баталгааг хангах нөхцөлүүд ч багтсан байна.

Саналд тусгасан гол зүйлс

  • 60 хоногийн хугацаатай түр эвлэрэл
  • Барьцаалагдсан хүмүүсийг хэсэгчлэн суллах
  • Зарим палестин хоригдлыг суллах
  • Хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх

Энэхүү санал Израилын засгийн газар Газын хот болон дүрвэгсдийн хуаранг эзлэх шийдвэр гаргаснаас хойш дэвшүүлэгдсэн нь олон улсын түвшинд төдийгүй Израилын дотоодод хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буйг ажиглагчид онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй