Туул голд живсэн 11 настай хүүгийн цогцсыг олжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Туул голд живсэн 11 настай хүүгийн цогцсыг олжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээр урсах Туул голд энэ сарын 12-нд 11 настай эрэгтэй хүүхэд живсэн хэрэг гарсан.

Хүүгийн цогцсыг олохоор Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс болон ар гэрийнхэн эрэн хайх ажиллагаа явуулж, нийт 187 удаа шумбалт хийжээ.

Эцэст нь 18-ны өдрийн 17:07 цагт Сонсголонгийн гүүрнээс баруун тийш 13 км-ийн зайд орших Улаанхудаг хэмээх газраас хүүгийн цогцсыг олсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй