20
Table of Contents
Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг T-ARA Монголын фэнүүдтэйгээ уулзахаар ирж байна. Хамтлагийн “RE\VERSE CONCERT” тоглолт ирэх есдүгээр сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Хамтлагийн тухай
- T-ARA 2009 онд дебютээ хийснээсээ хойш K-pop-ын хоёр дахь үеийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг болж чадсан.
- Хит дуу, өвөрмөц бүжгийн хөдөлгөөнөөрөө дэлхий даяар танигдсан.
- Хамтлагийн нэр “Tiara” буюу титэм гэсэн утгатай бөгөөд K-pop ертөнцөд тэргүүлэх зорилгыг илэрхийлдэг.
- Алдартай lineup-д Qri, Eunjung, Hyomin, Jiyeon нар багтдаг.
- Тэдний фенүүдийг “Queen’s” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хамтлагийн урлагийн байр суурийг илэрхийлнэ.
Амжилт, онцлог
- YouTube сувгуудад нийт 941 сая гаруй үзэлт цуглуулсан.
- Фэнүүдтэйгээ дотно харилцдаг, тайзны эрч хүчтэй үзүүлбэрээрээ мартагдашгүй дурсамж үлдээдэг хэвээр байна.
Тоглолтын дэлгэрэнгүй
- Хэзээ: 2025 оны 9-р сарын 12
- Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Тасалбарын үнэ:
- Энгийн тасалбар: 150,000₮ (Earlybird – 100,000₮, хугацаа дууссан)
- 3 Найзын тасалбар: 380,000₮ (08/28 хүртэл)
- Fanzone: 260,000₮
- VIP: 800,000₮