Нийслэлд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг хүртэлх 20 хоногт автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжихээр болжээ.
Есдүгээр сарын 1-нд энэ зохицуулалт үйлчлэхгүй гэж нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төслийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-аас мэдээлсэн байна.
Яаж хэрэгжих вэ?
- Сондгой дугаар → Зөвхөн 8-р сарын 27, 29, 31 болон 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
- Тэгш дугаар → Зөвхөн 8-р сарын 28, 30 болон 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Өөрөөр хэлбэл тухайн өдөр тэгш тоотой бол зөвхөн тэгш дугаарын, харин сондгой бол зөвхөн сондгой дугаарын автомашинууд зорчино.
Хязгаарлалт өглөөний 08:00–20:00 цагийн хооронд, төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилнэ.