Eminem шинэ дуугаа цацаж, шүтэн бишрэгчдээ шуугиуллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Eminem шинэ дуугаа цацаж, шүтэн бишрэгчдээ шуугиуллаа

Хип хопын домог Eminem “Everybody’s Looking At Me” нэртэй шинэхэн уран бүтээлээ албан ёсоор стриминг платформуудаар цацлаа.

Энэ дууг алдарт продюсер Dr. Dre хийсэн бөгөөд бүтээл нь 2002 онд Eminem “Funkmaster Flex”-ийн шоунд толилуулж байсан freestyle хэсгээр эхэлдэг. Тиймээс хөгжмийн сонирхогчид, фэнүүдийн дунд энэ дуу нь тухайн үед гарсан “The Eminem Show” цомогт анх багтах байсан бололтой гэсэн таамаг өрнөж эхэлжээ.

Шинэ дуу нь зөвхөн уран бүтээлчийн шинэ аялгуу төдийгүй Eminem-ийн урлагийн ертөнцөд үзүүлсэн нөлөө, карьерынх нь түүхийг өгүүлэх “STANS” нэртэй баримтат киноны албан ёсны soundtrack-ийн нэг хэсэг болсон байна. Найруулагч Стивен Лекартын бүтээсэн уг кино нь рэпперийн фенүүдийн өнцгөөс түүний урлагийн ертөнцөд эзлэх байр суурь, нөлөөллийг харуулснаараа онцлог аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй