Орхон аймагт өсвөр насны хоёр хүүхдийг албадан зочид буудалд авчирч, бусдад худалдсан, айлган сүрдүүлж хүч хэрэглэн биед нь халдсан гэмт хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдох бүлэг этгээдүүдийг илрүүлэн тогтоожээ.
Хэрэгтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
- 13.1 дүгээр зүйл, 2.1 хэсэг (Хүний худалдаа),
- 13.5 дугаар зүйл, 2.1 хэсэг (Хүүхдийн худалдаа),
- 12.1 дүгээр зүйл, 2.1 хэсэг (Бэлгийн хүчирхийлэл)
зэрэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд уг хэргийг 2025 оны наймдугаар сарын 25-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтнүүдийг шуурхай илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ иргэдэд ийм төрлийн хууль бус үйлдлээс ангид байхыг анхаарууллаа.