9
Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй, Толгойтын бүсийг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 6 эгнээтэй шинэ авто замын ажил үргэлжилж байна.
Замын ажлын явц
- Нийт 3.2 км үргэлжлэх энэхүү авто замын барилга 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
- Өнөөдрийн байдлаар “Содон” хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4-р хороолол, Саппорогийн уулзвар чиглэлд холбогдох замын 2.4 км хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.
- Үлдсэн хэсгийг 2025 оны 10-р сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Ингэснээр Содон хорооллоос 3, 4-р хороолол болон Саппорогийн уулзвар руу чиглэх авто хөдөлгөөн илүү шуурхай, саадгүй болохоос гадна хотын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж албаныхан мэдээллээ.