Баянхонгорт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Баянхонгор аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Өнөөдөр өглөө 07:58 цагт Баянхонгор аймгийн Заг сумын төвөөс урд зүгт 19 км-ийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр уг доргилт дараах газарт илүү мэдрэг байв:

  • Жаргалант сумын төвөөс баруун урд зүгт 35 км
  • Бөмбөгөр сумын төвөөс баруун хойд зүгт 68 км

Одоогийн байдлаар уг газар хөдлөлтөөс болж иргэд болон эд хөрөнгөд хохирол учирсан тухай албан ёсны мэдээлэл ирээгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй