Фэйсбүүк хаяг ашиглан 2.1 сая төгрөгийн залилан хийжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
фэйсбүүк

Сүүлийн үед бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, танилууд руу нь мөнгө гуйх замаар залилан хийх гэмт хэрэг олширч байна. Залилагчид “түр зээлүүлээч, эмнэлэгт байна”, эсвэл “мөнгөө буцааж өгөхдөө хүүтэй нь өгнө” гэх мэтээр бичиж, итгэл төрүүлэх аргаар иргэдийг хуурч байгаа аж.

Хамгийн сүүлийн жишээнд, нэгэн иргэний фэйсбүүк хаягт танихгүй этгээд нэвтрэн орж, найз нөхөд, ах дүү нараас нь мөнгө гуйсаар нийтдээ 2,102,000 төгрөг залилжээ. Уг хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн шалгалт явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэхдээ:

  • Фэйсбүүк хаягийн нууц үгээ тогтмол сольж байх
  • Яаралтай мөнгөний гуйлга бүхий мессеж ирвэл тухайн хүнийгээ шууд утсаар холбогдож нягтлах
  • Сэжигтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлэх хэрэгтэйг анхаарууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй