Яагаад барилгын ажилд цөлийн элс ашигладаггүй вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
цөлийн элс

Элс бол олон салбарт өргөн хэрэглэгддэг түүхий эд. Шил үйлдвэрлэлээс эхлээд барилгын ажил хүртэл асар их хэмжээний элс шаардлагатай байдаг. Гэвч дэлхий даяар цөлөөр дүүрэн хэрнээ барилгынхан цөлийн элсыг ашигладаггүй нь гайхмаар.

Ямар элс барилгад тохиромжтой вэ?

Бетон үйлдвэрлэлд ашиглах элс тодорхой шаардлагатай: ширхэгийн хэмжээ нь 5 мм-ээс 63 мкм хооронд байх ёстой.

Ихэнхдээ элсийг уулын чулуулгийг буталж авдаг. Ингэснээр ширхэгүүд нь өнцөгтэй, гадаргуугийн талбай ихтэй болж, ус болон бусад бүрэлдэхүүнтэй сайн холилддог.

Цөлийн элс харин эсрэгээрээ маш нарийн, гөлгөр учир бетонд ашиглахад тохиромжгүй. Хэмжээний зөв хуваарилалт үүсдэггүй тул бат бөх чанар алдагддаг. Зарим цөлд байдаг давстай элс бүр ч илүү хор хөнөөлтэй — давс нь химийн урвал үүсгэж, төмөр арматурыг зэврүүлдэг.

Иймээс хамгийн тохиромжтой элс нь голын хөндий, усны ай сав, далайн эрэг дээрх элс байдаг. Гэвч өндөр эрэлтээс болж голын урсгалууд хуурайшиж, эрэг, наран шарлагын газрууд сүйдэж байна. Энэ нь ой модыг тайрах, тариалангийн талбайг сүйтгэхэд хүргэж, дэлхий даяар элсний хар зах зээл бий болжээ. Зарим бүс нутагт бүр хүүхдийн хөдөлмөрийг ашиглаж, карьеруудаас элс олборлож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй