Усан үзмийн 7 ашиг тус: Яагаад өдөр бүр идэх хэрэгтэй вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
усан үзэм

Усан үзмийг тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд богино болон урт хугацаанд тустай. Parade сэтгүүлд хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн ярьснаар, усан үзмийг хоол хүнсэндээ оруулснаар зарим ашиг тусыг шууд мэдэрч болно.

Усан үзмийн эрүүл мэндэд үзүүлэх 7 ашиг тус

1. Биеийн шингэний хангамжийг сайжруулна

Хоол тэжээлийн мэргэжилтэн Мишель Вонг:

“Усан үзэм нь ихэвчлэн уснаас тогтдог бөгөөд кали зэрэг электролитуудыг агуулдаг тул биеийн шингэний хангамжийг хадгалахад тусална.”

2. Хоол боловсруулалтыг дэмжинэ

Вонг хэлэхдээ, усан үзэм нь уусдаг болон уусдаггүй эслэгийн эх үүсвэр юм:

  • Уусдаг эслэг: Усанд уусч, гель хэлбэртэй болж, хоол боловсруулалтыг удаашруулж, гэдэсний ашигтай бактерийг дэмждэг.
  • Уусдаггүй эслэг: Усанд уусдаггүй бөгөөд ялгадсын хэмжээг нэмэгдүүлнэ. Өндөр устай хослуулан хоол хүнсийг гэдэсний системээр хөдөлгөж, гэдэс дүүрэх, өтгөн хатахаас сэргийлдэг.

3. Цусны сахарын хэмжээг тогтворжуулна

Вонгийн хэлснээр, эслэгийн агууламж нь цусны сахарын хэмжээний огцом өсөлтийг бууруулдаг. Тогтвортой сахарын хэмжээ нь эрч хүчний уналтаас сэргийлж, сэтгэл санааг сайжруулна.

4. Архаг үрэвслийг бууруулна

Хоол тэжээлийн мэргэжилтэн Ли Коттон хэлэхдээ, усан үзэмд агуулагдах флавоноидууд (антиоксидантууд) нь архаг үрэвслийг бууруулдаг. Судалгаагаар флавоноидаар баялаг хоол хүнс хорт хавдар, зүрх судасны өвчин, арьсны болон мэдрэлийн өвчнөөс сэргийлдэг.

5. Зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ

Вонг, Коттон нар флавоноидууд нь биеийн үрэвслийг бууруулж, зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг хязгаарладаг гэжээ. Энэ нь зүрхийг хамгаалах гол хүчин зүйл юм.

6. Дархлааг бэхжүүлнэ

Коттон:

“Усан үзэм нь витамин С агуулдаг бөгөөд энэ нь дархлааны системийг дэмждэг.” Цитрусын жимстэй адил усан үзэм таныг өвчнөөс хамгаална.

7. Тархины эрүүл мэндийг хамгаална

Үрэвслийг бууруулснаар Альцгеймер, Паркинсон зэрэг мэдрэлийн өвчлөлийн эрсдэл багасна. Коттон:

“Усан үзмийн ресвератрол нь оксидын стрессыг бууруулж, тархины эрүүл мэндэд тустай.”

Ногоон эсвэл улаан усан үзэм үү?

Вонгийн хэлснээр, ногоон болон улаан усан үзмийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус бараг ижил. Гэхдээ нутрициолог Рене Фичек улаан усан үзэмд ресвератролын агууламж өндөр байдаг тул зүрхний эрүүл мэндэд илүү тустай гэж онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй