103 настай гүйгч эрүүл урт наслалтын 5 нууцыг хуваалцлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Майк Фремонт

103 настай АНУ-ын Майк Фремонт бол өндөр насанд ч идэвхтэй, эрүүл амьдрах боломжтойг харуулсан жишээ. Тэр зөвхөн гүйдэг төдийгүй завиар сэлүүрдэж, уралдаанд тогтмол оролцсоор байна. 2025 онд тэрээр Цинциннатид болсон Flying Pig Marathon-д оролцсон хамгийн ахмад тамирчин болсон юм.

Амьдралаа өөрчилсөн мөч

69 насандаа түүнд бүдүүн гэдэсний хорт хавдар оношлогдож, эмч нар гурван сар л амьдрах хугацаа өгчээ. Тэрээр амьдралын хэв маягаа эрс өөрчилж, хатуу вегетариан хоолны дэглэм барьсан. Хоёр жил хагасын дараа хавдрыг нь авсан ч эмч нар ямар нэгэн тархалт олоогүй — өвчин цаашид хөгжөөгүй байна.

Амьд үлдсэн тэрээр уралдаан, марафонд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд хожим заримд нь түрүүлэх хүртэл болжээ.

Фремонтын урт наслалтын таван дадал

  1. Өглөө сэрсний дараа 30 минутын дотор гадаа гарах
    Сэрүүн агаарт алхах, хөнгөн гүйх эсвэл шатаар дээшлэх ч бай болно. Энэ нь биеийн биологийн цагийг зөв ажиллуулж, энерги өгдөг.
  2. Эслэг, ургамлын гаралтай хүнсээр өглөөний цай
    Цельнозерновой каш, ногоо, буурцаг, навчит хүнс түүний өглөөний үндсэн цэс.
  3. Сахаргүй ундааны оронд ус
    Өдрийг нэг стакан усаар эхлүүлснээр шингэний тэнцвэрийг сэргээж, ядаргааг багасгадаг.
  4. Тогтмол биеийн ачаалал
    Долоо хоногт хэд хэдэн удаа гүйх эсвэл бусад дасгалыг хэт ачаалалгүйгээр хийдэг.
  5. Чанартай унтаж амрах
    Тогтсон цагийн хуваарьтай унтах нь өглөө бүр эрч хүчтэй сэрэхэд тусалдаг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй